지역 자원 번역

 

지역 자원 번역에 대해서 알아 보겠습니다(몽골어 번역)

.

지역 자원 번역

지역 자원 번역(몽골어 원본)

Оюу Толгой уурхай
Оюу Толгой төсөл хэрэгжиж буй газар нь цөлийн болон цөлийн хээрийн бүсэд хамаарах бөгөөд уур амьсгалын хувьд эх газрын эрс тэс хуурай шинж чанартай. Энд өвөлдөө -38 хэм хүртэл хүйтэрч байхад зундаа +40 хэмээс давж халдаг, жилд унах хур тунадасны хэмжээ маш бага. Олон жилийн дунджаар ердөө 80-100м хур тунадас түүний ихэнх нь зун намрын улиралд хүчтэй аадар борооны хэлбэрээр буудаг бөгөөд өвөлдөө орох цасны хэмжээ тун бага байдаг. Иймээс байгалийн ил задгай ус бараг үгүй.
Оюу Толгой төсөл нь зэс-алтны ордыг олборлох, баяжмалыг экспортлох үйл ажиллагаа явуулна. Уурхайн ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй газрын хэмжээ ойролцоогоор 8400 га талбайг эзлэн орших бөгөөд Оюутын бүлэг ордууд, Хюго Даммитын бүлэг ордууд болон Херуга орд гэсэн гурван том ордыг нээж илрүүлээд байна. Оюутын ордын ил аргаар олборлох бол Хюго Даммит болон Херуга ордыг далд аргаар блокчлон олборлох юм.
Зураг 1. Оюу Толгой төслийн байршил
Уурхайн баяжуулах үйлдвэр өдөрт 110 000 тонн хүдэр олборлох хүчин чадалтай байх бөгөөд үйлдвэрийн хэрэглээний усыг Гүний Хоолойгоос буюу Оюу Толгойгоос 70 гаруй км алсаас газар доогуурх шугам хоолойгоор зөөвөрлөн ашиглана. Хаягдал хадгалах байгууламж, хаягдлын өтгөрүүлэгч болон Оюу Толгой төслийн бусад бүхий л үйл ажиллагааны явцад усыг эргүүлэн ашиглах технологитогоор барьж байгуулахаар төлөвлөсөн. Гүний хоолойн усны нөөц нь газрын гадаргаас 400-600м хүртэл гүнд байгаа бөгөөд 5 бүлэг 28 гүний худаг байгуулж газрын доорхи усыг авч ашиглана.
Уурхайн олборлолтын дараагаар газрын гадаргад эргэлт буцалтгүй зарим өөрчлөлтүүд гарах бөгөөд тухайлбал хамгийн гүн хэсэгтээ ойролцоогоор 700м хүрэх ил уурхай, гадаргаас 70м хүртэл өндөр хаягдал чулуулгийн овоолго, 20м гаруй өндөр хаягдал хадгалах байгууламж зэргийг үүсгэсэн байх юм. Уурхайн үйл ажиллагаанаас үүсэлтэй эдгээр хиймэл тогтоцуудыг нутгийн унаган ургамлын бүрхэвч үүсгэж хаалтын нөхөн сэргээлтийг хийхээр төлөвлөж байгаа ба ингэхдээ дэлхийн хамгийн шилдэг арга технолги, менежментийг нэвтрүүлж хэрэгжилтийг чанарын өндөр түвшинд хангах болно.
Зураг 2. Оюу Толгой төслийн ашигт малтмалын нөөцийн схем
Оюу Толгой орчимд шороон шуурга улирлын чанартай тохиолдох бөгөөд хүчтэй шороон шуурга шуурахад үзэгдэх орчин тун хязгаарлагдмал болж ажил зогсох хэмжээнд хүргэдэг. Энэ нь говь нутгийн өнгөн хөрс нимгэн, ургамлан бүрхэвч сийрэг байдаг онцлогоос шууд хамаарч байгаа хэрэг бөгөөд төдий чинээгээрээ бидний үйл ажиллагаа сөргөөр нөлөөлөх аваас энэ нутгийн эмзэг хөрсийг илүү их элэгдэлд оруулах эрсдэл өндөр байгааг анхааруулж байгаа хэрэг мөн.
Оюу Толгой уурхайн байгаль орчны менежмент
Оюу Толгой ХХК нь (ОТ ХХК) Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт Оюу Толгой (ОТ) ордоос зэс-алт олборлох төсөл хэрэгжүүлж байгаа бөгөөд одоогийн байдлаар уурхай барьж байгуулах шатандаа үйл ажиллагаа явуулж байна. Тус компани Монгол Улсын холбогдох хуулийн дагуу байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ (БОНБНҮ)-г мэргэжлийн байгууллагаар дэс дараатай хийлгэж, түүний зөвлөмж, заалтын хэрэгжилтийг хангаж ажилладаг. Тухайн оны үйл ажиллагааны төлөвлөгөө ба БОНБНҮ-ний тайлангуудад үндэслэн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө (БОХТ), орчны хяналт шинжилгээний хөтөлбөр (ОХШХ)-г жил бүр боловсрууж, хэрэгжилтийг хангаж ажилладаг.
Байгаль орчны талаархи үйл ажиллагааг цаг үргэлж сайжруулж байхын тулд Оюу Толгой ХХК дараах үүрэг хүлээж, хэрэгжилтийг хангахын тулд ажиллана.
Үүнд:
• Байгаль орчны удирдлагын ISO 14001 стандартад нийцсэн байгаль орчны удирдлагын тогтолцоог нэвтрүүлэн үйл ажиллагааны байнгын хяналт, ахиц дэвшлийг хангах
• Байгаль орчны бохирдолоос сэргийлэх, байгалийн нөөц баялгийг зүй зохистой ашиглах зорилгоор байгаль орчинд учрах нөлөөллийг тодорхойлж, бодитоор үнэлж, бохирдлыг бууруулж, арилгах арга хэмжээ авах
• Байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж, бусад холбогдох дүрэм журмыг сахин биелүүлэх
• Ашигт малтмалын хайгуул хийх, барилга байгууламж барих, уурхайн олборлолт ба уурхайн хаалт зэрэг үйл ажиллагааны бүхий л үе шатанд байгаль орчны асуудлыг тусган хэрэгжүүлэх
• Байгаль орчныг хамгаалах талаар хүлээсэн үүргээ биелүүлэхэд туслах зорилгоор ажилчдад сургалт зохион байгуулах, дэмжлэг үзүүлэх
• Байгаль орчинд нөлөөлөх байдлыг үнэлэх, хянах, хэрэгжилтийг тайлагнах үйл ажиллагааг тогтмол сайжруулах
• Компанийн ажилтнууд, хувьцаа эзэмшигчид, нутгийн иргэдтэй байгаль орчны асуудлаар нээлттэй, шударга, эргэх холбоо бүхий ажил хэрэгч харилцааг буй болгох
• Нутгийн ард иргэдийн уламжлал, соёлыг хүндэтгэж хамгаалах
• Оюу Толгой ХХК өөрийн үйл ажиллагаа болоод төслийн цар хүрээ, нөхцөл байдал хоорондын бодит уялдаа холбоог хангах үүднээс үйл ажиллагааны тогтолцоонд тодорхой хугацаанд хяналт тавих зэрэг болно.

지역 자원 번역(한국어 번역본)

어요 털거이 지역의 자원
어요 털거이 계획(프로젝트)을 진행하고 있는 지역은 사막과 평원지역이고 그곳은 내륙 건조성 기후다. 보통 겨울에는 영하38도 까지 춥고 여름에는 영상40도 까지 덥다. 해마다 강우량(降雨量)도 매우 적다. 평균적으로 약80-100mm의 비가 내며, 그 중 대부분은 여름과 가을에 폭우(暴雨)가 내리는 것이 특징이다. 겨울의 강설량(降雪量)도 매우 적기 때문에 고인 물이 거의 없다.
어요 털거이 계획은 동(銅)—금(金) 자원의 채굴, 개발, 제련, 수출 등의 일을 한다. 합법적인 승인을 받아서 자연자원개발을 할 수 있는 지역의 면적은 약 8400 헥타르 이고 그 지역은 어요트의 부분지역, 흐요거 담미트의 부분 지역, 혜로가라 지역이며, 이 세 가지 큰 지역은 이미 개발을 시작했으며, 이 세 개 지역은 개발방법 중에서 가장 효율적인 것은 노천 채굴작업이 있다.
그림1. 어요 털거이 계획의 위치
광물 제련공장에서 매일 110 000톤의 철강을 제조할 수가 있다. 공장 용수는 어요 털거이 지역에서 70여km먼 곳에서 지하 파이프로 물을 수송한다. 폐물(폐기되는 물) 저장, 폐물가공과 어요 털거이 계획에 대한 모든 작업 진행과정 중 물을 재사용하기 위한 시설을 만들려고 계획했다. 물의 재사용 시절은 지표면에서 400~600m 깊이에 모두 5세트(조組)-28개 우물을 파서 지하에 있는 물을 사용한다.
광물을 지속적으로 채굴할 때 지층표면에서 어느 정도의 불가피한 변화가 있을 수 있다. 예를 들어 지표면에서 깊이가 한 700m까지의 노천광물이면 지표면에서 높이가 70m까지의 폐기 돌더미 이고, 지표면에서 약20m 깊은 폐기물 저장고 등 공사을 만들어야 한다. 광물개발 공사에서 나타난 이러한 사례를 지방 생태계 자연 환경보호 원칙으로 지정 하기로 한다. 이렇게 하는 것은 전 세계적으로 최고의 방법기술과 과학적인 관리기술이 될 수 있고 앞으로 효율적으로 행사를 진행 할 때 편리함을 위함이다.
그림2 어요 털거이 계획의 비축한 자원 분포도
어요 털거이 지역에서는 계절적인 황사폭풍 같은 현상이 자주 생기고 심지어 이런 황사폭풍이 심할 때 보일 수 있는 가시도(可視度)가 유한적이기 때문에 작업을 정지할 수 도 있다. 이것은 사막지역 지층 토양의 특징과 자연환경보호 생태가 안 좋기 때문이고 현 지역의 자연환경과 직접적인 영향이 있다. 위에서 제기한 경우는 우리 모든 공사에 크게 영향을 줄 수 있는 부정적인 요소와 위험이다.
어요 털거이 지역의 자원 및 자연 환경의 관리(management )
어요 털거이 주식회사—OT(주)는 엄너고비성(省)-한복뜨-지역 중 어요 털거이(OT) 지역에서 동(銅)—금(金)광물 개발하는 항목을 현재 시작하고 있으며 광물 채굴과 제련 등 작업이 진행 중이다. 이 회사는 몽골 국가법률에 따라 자연환경 영향평가를 전문적인 기관에 의뢰하여 합리적으로 진행하고 있으며 이 기관의 지도방침을 따라서 하고 있다. 그리고, 해 마다 공사에 대한 기획을 작성을 하거나 자연환경 영향평가를 합법적인 방법 내에서 자연환경 보호계획 및 자연환경 모니터링(monitoring)계획을 해 마다 제출해야 한다.
자연환경이 더욱더 중요하므로 어요 털거이(주)가 아래의 임무대로 수행 해야 한다.
●자연환경관리법ISO 14001표준에 부합한 자연환경관리시스템에 융합하고 공사를 모니터링 하면서 진행한다.
●자연환경오염을 방지하고 지하자원을 합리적으로 개발해야 한다. 자연환경에 미치는 영향을 지적하고 실질적으로 오염을 통제할 조치를 취한다.
●자연환경보호에 대한 모든 법률, 법규와 기타 법률에 관한 원칙과 규칙을 반드시 잘 준수해야 한다.
●지하자원탐사, 건축건립, 광물채굴과 광물퇴적 등 근무를 순서에 맞게 원칙대로 진행한다.
●자연환경보호분야에 대한 준수사항을 전문적인 근로자와 직원들에게 교육한다.
●자연환경에 영향을 주는 상황에 대한 평가, 모니터링, 제안 등 사항을 강화시켜야 한다.
●회사직원, 주주, 지방주민들과 함께 우호적인 관계를 맺고 자연보호에 대한 문제를 공개, 성실하게 해결한다.
●지방주민들의 전통문화와 예의를 존중하고 보호해야 한다.
●어요 털거이(주)의 의무와 항목실행 분야는 모든 상황을 실제문제와 결부하고 정기(定期) 모니터링 한 것이다.

.

이상 한국환경정책평가연구원에서 의뢰한 지역 자원 번역(몽골어 번역)의 일부를 살펴 보았습니다. 
번역은 기버 번역